“ЛУКСОР ИНТЕРНЭЙШНЛ” ХХК
“Луксор Интернэйшнл” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ти Ди Би Капитал Сингапур ПТИ.ЛТД-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын зах зээлд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах замаар хэрэглэгчдэд хүргэх зорилготой.
Бидний анхны төслийн хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын дэлхийд алдартай “Bacha Coffee” брэндийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийлүүлэх албан ёсны Дистрибьютерийн эрхийг аваад байна.
“Bacha Coffee” нь 200 гаруй өөр төрлийн 100 хувь Арабика үр ашиглан нарийн хольц, амттай, тансаг үнэр бүхий байгалийн гаралтай кофег хэрэглэгчдэд санал болгодог бөгөөд удаан хуурах арга, байгалийн аргаар каффейнгүйжүүлэх үйл явц, мастер түвшний бариста чанараараа бусад кофеноос ялгардаг онцлогтой.
“Луксор Интернэйшнл” ХХК нь кофенд дурлагчдынхаа өдөр тутмын мөчүүдийг илүү онцгой болгох зорилгоор амт, үнэр, дээд зэргийн чанараараа тэргүүлэгч “Bacha Coffee” брэндийн кофе, кофены дагалдах хэрэгсэл, бусад бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, ресторануудад борлуулахаас гадна өөрсдийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийт хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
Та бүхнийг бидэнтэй хамт дээд зэрэглэлийн “Bacha Coffee”-ны аялалыг эхлүүлэхийг урьж байна.
Холбоо барих:
Борлуулалт хариуцсан захирал Нямдоржийн Батзаяа : 8888 1887
Борлуулалтын ахлах менежер Болдхуягийн Ерөөл: 9999 7459
Борлуулалтын менежер Отгонбаярын Ууганжаргал: 99993246
Төлбөр тооцооны нягтлан Энхтуяагийн Сарангэрэл: 9909 7193
Төслийн менежер Төмөртогоогийн Отгоннаран: 8804 7327